Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

Олборлолт

ЗАК МАЙНИНГ ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт орших Далангийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэж байна.

Одоогоор 1 сард 2 сая м.куб хөрс хуулах хүчин чадал бүхий ИТА техник тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба 2020 оны эхний хагаст нийт 800.000тн нүүрс олборлож үүнээс 300.000тн нүүрсийг баяжуулан БНХАУ-ын зах зээлд борлуулалт хийсэн байна. 2020 оны 5-р сараас эхлэн Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлах Туулын Дэнж гэх талбайд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөрс хуулалт, олборлолтын ажлыг эхлүүлэн ажиллаж байна.

Мөн уурхай дээр ажиллаж буй ажилчдын тав тухыг хангахуйц орчин үеийн кемп, техник тоног төхөөрөмжийн засварын төв, ажилчдын оффис төвлөрөн байрладаг. Одоогоор нийт 350 гаруй залуусыг ажлын байраар ханган улсад багагүй хэмжээний татвар төлөн нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллаж байна.